Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 11 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 11 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Туул, Бугант голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 14 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 262.1-263.4 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 236.6-252.4 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас Орхон-Орхон хяналт-шинжилгээний цэгээс авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.021 мгN/л буюу ХА-аас 1.05 дахин давсан байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 161.8-224.6 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт илрээгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 80.3-117.1 мг/л-т хэлбэлзэж ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 289.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байлаа.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 105.0 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
1.1 |
0.12 |
0.019 |
0.009 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
10.43 |
2.7 |
2.8 |
0.10 |
0.002 |
0.021 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
9.76 |
2.2 |
1.3 |
0.05 |
0.002 |
0.014 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
2.4 |
0.04 |
0.021 |
0.015 |
5 |
Орхон – Шаамар |
9.92 |
2.3 |
0.8 |
0.17 |
0.005 |
0.022 |
6 |
Орхон – Сүхбаатар |
9.60 |
2.4 |
1.0 |
0.15 |
0.006 |
0.027 |
7 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
2.5 |
0.05 |
0.017 |
0.008 |
8 |
Ерөө-Бугант |
- |
- |
3.6 |
0.09 |
0.004 |
0.014 |
9 |
Ерөө-Ерөө |
- |
- |
0.6 |
0.15 |
0.004 |
0.017 |
10 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
3.6 |
0.12 |
0.005 |
0.030 |
11 |
Туул-Орхонтуул |
- |
- |
3.3 |
0.06 |
0.001 |
0.061 |
12 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
|
|
2.8 |
0.03 |
0.002 |
0.018 |
13 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
|
|
3.0 |
0.03 |
0.010 |
0.011 |
14 |
Бугант-Бугант |
|
|
1.4 |
0.13 |
0.009 |
0.013 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 11 дүгээр сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 42.86%-ийн цэвэршүүлэлттэй байлаа.
2023 оны 11 дүгээр сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
PH |
Ж/Б |
Өнгө |
XXX |
БХХ5 |
ПИЧ |
SO4 |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар, % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
50 |
20 |
10 |
|
0.100 |
15 |
|
||
Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ ЦБ |
Орох |
7.40 |
608.0 |
57.34 |
421.2 |
110.6 |
75.8 |
42.86 |
|||||
Гарах |
7.96 |
166.0 |
39.51 |
224.6 |
63.2 |
55.3 |
42.6 |
0.576 |
42.57 |
0.108 |
3.46 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Эхний 11 сарын байдлаар Зэлтэр, Хүдэр, Бургалтай голууд маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Туул голууд цэвэр, Буурь гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 42.86 % ба цэвэршүүлээд гарч байгаа бөгөөд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс ХХХ- 224.6 мг/л буюу ХА-аас 4.49 дахин, БХХ5 – 63.2 мгО/л буюу 3.16 дахин, нийт азотийн агууламж -46.14 мг/л буюу 3.08 дахин давсан байна.
Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 11-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их нь 0.019 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их нь 0.038 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.018 мг/м3, хамгийн их нь 0.041 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.013 мг/м3, хамгийн их нь 0.028 мг/м3 байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 66 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.040 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.010 мг/м3, хамгийн их агууламж 0.031 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.096 мг/м3, хамгийн их нь 0.232 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.083 мг/м3, хамгийн их нь 0.198 мг/м3 байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 12-14нд 1.08-1.42 дахин, 17-нд 1.05 дахин, 19-20-нд 1.15-1.44 дахин 25-30-нд 1.08-1.53 дахин давсан байна. PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 3, 5, 6, 8, 9-21, 23-30-ны өдрүүдэд 1.08-3.96 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын Ус, агаар хариуцсан инженер: М.Өнөржаргал